АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2019-07-18 15:31

      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 17 өдөр боллоо. Хурлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал нээж хуралд оролцогчдод хандан үг хэлэв. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 
              1. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тухай 
              2. Аймгийн 2018 оны төсвийн шилжих үлдэгдэл зарцуулах тухай 
              3. Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 
              4. Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай 
              5. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай хэлэлцлээ.  
    Хуралд урилгаар аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын тамгын газрын хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтэнүүд, сумдын ИТХ-ын дарга нар болон Засаг дарга нар оролцлоо. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..