АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-02-15 15:38

Хуралдаанд  аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Б.Ундрах, Б.Нандинцэцэг, Ш.Дагва, Ж.Амартүвшин, Б.Баян-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ирц 54,5% байв.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

- Хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх тухай /Алтай чуулгын зарим хөрөнгө/

- Хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх тухай /Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн автомашин/

- Хувьчлах хөрөнгийн жагсаалтад өөрчлөлт оруулж, хөрөнгө актлаж данснаас хасах тухай

- Хөрөнгө данснаас хасч, хөрөнгө бүртгэж авахыг зөвшөөрөх тухай

- Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай

Хуралдаанд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, мэргэжилтэн Б.Итэшмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг,  Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Мөнхнасан, мэргэжилтэн Н.Цэвэлмаа нар оролцож холбогдох асуудлуудыг хэлэлцүүллээ. 



Сэтгэгдэл ачааллаж байна ..