ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2018-01-05 17:28
Аймгийн  төвийн  дулаан халаалт доголдож  төв суурингийн өвөлжөөлөлт хүндэрч байгаа  асуудлыг  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэж   YI  тогтоолоор аймгийн Засаг даргад үүрэг чиглэл өгч улмаар  Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хороог  Мандал-Голомт ХХК-ны халаалт дулаанаар хангаж байгаа үйл ажиллагаа нөхцөл байдалтай  танилцаж ажиллахыг үүрэг болгосоны дагуу  уг хороо халаалт дулаан  доголдож байгаатай газар дээр танилцаж ажиллалаа.
Мандал-Голомт ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Ганбаатартай Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга М.Дашпунцаг, гишүүн Д.Амартүвшин, Б.Түмэнбаатар, М.Насанбат, Г.Болдбаатар, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга Эрдэнэбат,  Засаг дарга Ш.Дагва, ЗДТГ-ын дарга Энхчимэг уулзаж дулаан халаалт  доголдож буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Мөн доголдол үүссэн 2 дугаар уурын зуух, Хөгжил хороололын зарим айлуудаар орж нөхцөл байдалтай танилцлаа.

2018-01-05 17:28


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд