Говь-Алтай аймаг 3 сая дахь иргэний чацуутнууддаа шагнал гардууллаа

2015-04-01 12:28
         Өнөөдөр Говь-Алтай аймаг 3 сая дахь иргэний чацуутнуудаа шагнал гардууллаа. Тус аймагт 3 сая дахь иргэний чацуутан 2 хүүхэд мэндэлсэн байна.  Энэ үйл ажиллагаанд Есөнбулаг сумын Баян-Хайрхан багийн иргэн В.Бямбааюу, О.Ганчимэг нарын охин Б.Наранбилэг 3 сая дахь иргэний хамгийн ойрын чацуутнаар доторч аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас батламж, 2 өрөө байраа гардаж авлаа.Мөн Бугат сумын Баянгол багийн иргэн Б.Дүгэр, С.Отгонбор нарын хүү Д.Санчир-Эрдэнэд МУ-н Ерөнхийлөгчийн батламж, 3 сая төгрөгийн хадгаламжийг гардуулж өглөө. Д.Санчир-Эрдэнэ хүүд аймгийн зүгээс мөн 500000 төгрөгийн хадгаламжийг гарын бэлгийн хамт өгсөн байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..