АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 5 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-03-14 17:24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 15 цагт хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч А.Пүрэвсүрэн, Б.Ундрах, Б.Нандинцэцэг, Ш.Дагва, Ж.Амартүвшин, Б.Баян-Эрдэнэ, С.Сүхбаатар, А.Пүрэвсүрэн нар хүрэлцэн ирж ирц 72,7% байв.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

      1. Аймгийн ИТХ-ын шагналын журам батлах тухай

      2. Сонгуулийн хороо татан буулгах тухай

      3. Аймгийн Цагдаагийн газрыг Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн хууль цаазын жинхэнэ          зөвлөх, хурандаа генерал Ж.Авхиагийн нэрэмжит болгох тухай

      4. Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай

Хуралдаанд ТЗУХ-ийн дарга Б.Алтайбаатар, мэргэжилтэн Б.Итэшмаа, Хууль зүйн хэлтсийн дарга Д.Баттайван нар оролцож асуудлуудийг хэлэлцүүллээ


Сэтгэгдэл ачааллаж байна ..