ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 14 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-11-10 12:44
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 10:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Ж.Ганбат, Б.Баян-Эрдэнэ, Б.Нандинцэцэг, Ш.Дагва,  А.Пүрэвсүрэн, А.Дэлгэржаргал, Г.Чинбат, С.Сүхбаатар нар хүрэлцэн ирж ирц 81,8% байв.
   1. Хуралдааны тов тогтоох тухай
   2. Ажлын хэсэг байгуулах тухай
   3. Ой тэмдэглэх тухай
   4. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай
   5. Нэрэмжит болгох тухай зэрэг 5 асуудал хэлэлцэв.
Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Архив тасгийн дарга М.Мандаххүү, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Р.Пүрэвдорж нар болон бусад албаны хүмүүс байлцлаа.

2017-11-10 12:44


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд