Тэргүүлэгчид зарим албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

2015-05-15 09:57

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр "Алтайн Жавхлан" тохижилт үйлчилгээний газар болон "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-уудаар явж ажиллалаа. Уг ажлын хүрээнд ИТХ-ын Тэргүүлэгчид байгууллагуудтай танилцаж үйл ажиллагааны дэвшилттэй болон хүндрэлтэй асуудлуудыг газар дээр нь үзэж танилцан "Ундарга- Алтай" ОНӨААТҮГ-г "Төлөөлөн Удирдах зөвлөл"-тэй болгох, "Алтайн-Жавхлан" тохижилт үйлчилгээний газарт Алтай хотын ногоон байгууламжийг сайжруулах талаар журам, бодлого боловсруулах болон бусад үүрэг чиглэлүүдийг өгч ажиллалаа.

"Ундарга-Алтай" ОНӨААТҮГ

"Алтайн Жавхлан" тохижилт үйлчилгээний газар


Сэтгэгдэл ачааллаж байна ..