Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа.

2015-05-15 09:53

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар нийт 6-н асуудал хэлэлцэж 5-н асуудлыг шийдвэрлэж тогтоол гарган, 1 асуудлыг түр хойшлуулаад байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг тоймлон авч үзвэл:
  • Говийн их дархан цаазат газрын захиргаа үүсч байгуулагдсаны 40 жилийн ойг 2015.08.01-02 өдрүүдэд тэмдэглэх,
  • Төрийн хошой соёрхолт, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит Есөнбулаг сумын 2 дугаар сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг 2015.08.15-20 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх,
  • "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгоход баримтлах, төсөл сонгон шалгаруулах журам"-ыг батлав,
  •  "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход баримтлах журам"-ыг хэлэлцэн батлав,
  • Аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хөндөгдсөн зарим газар нутагт нөхөн сэргээлт хийх талбайг тогтоох ажлын хэсгийг байгуулав.

Сэтгэгдэл ачааллаж байна ..