Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

2019-07-09 15:10

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16:05 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч Ж.Ганбат, Д.Намсрай, А.Пүрэвсүрэн, Г.Болдбаатар, Я.Эрхэмбаяр, М.Занданбилэг, Ш.Насан, Ж.Амартүвшин нар хүрэлцэн ирж ирц 81.8 % байв. Уг хуралдаанд аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Санхүү төрийн сангийн хэлтэсийн дарга Ч.Жаргалсайхан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Байгальмаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэнүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
Үүнд: 
1. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тухай 
2. Аймгийн 2018 оны төсвийн шилжих үлдэгдлийг зарцуулах тухай 
3. Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай 
4. Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай 
5. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд урамшуулал олгох журмын тухай 
6. Аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний тухай 
7. Аймгийн ИТХ-ын IX хуралдааны дэгийн тухай 
8. Аймгийн ИТХ-ын IX хуралдааны илтгэл, илтгэгч батлах тухай 
9. Аймгийн ИТХ-ын IX хуралдааны төсөв батлах тухай 
10. Солонго хорооллын 120 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэх, худалдан борлуулах тухай 
11. Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, тэмцэх арга хэмжээний үйлчилгээний хөлс, зардлыг олгох журам батлах тухай 
12. Монгол Улсын хөгжлийн бодлогод санал хүргүүлэх тухай 
13. Нутгийн удирдлагын байгууллагын улс төрийн албан тушаалтны ерөнхий бүтэц, ангилал зэрэглэл зарим орон тоог батлах тухай 
14. Тогтоол хүчингүй болгох тухай 
15. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ойнбилэгийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.  


Сэтгэгдэл ачааллаж байна ..