Тайлан

2014-12-11 22:35
       Аймгийн ИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 34 тоот тогтоолоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлыг зарцуулах журмыг шинэчлэн баталсан. Үүний дагуу АИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэрхэн ажилласан тайлангаа улирал бүр аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлдэг бөгөөд онцлох тайлангуудыг та бүхэндээ хүргэж байна.
 
      Төлөөлөгч Г.Чинбатын тойрогтоо ажилласан ажлын тайлан

Аймгийн засаг дарга О.Амгаланбаатартай 3-р сарын эхээр очиж ажиллан сумын төвийн иргэдтэй уулзалт зохион байгуулж 3-р багийн иргэдийн санал гомдлын дагуу Алаг нуурын говь болон Алтайн хүдрийн зам дагуу газар дээр нь очиж ажил байдалтай танилцан “Алтайн хүдэр” ХХК-ын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж зам тавиулах, бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр хурал зохион байгууллаа. Энэ үеэр 2-р багийн нутаг Уртын аманд зөвшөөрөлгүй гаргасан худгийн асуудлыг засаг даргын захирамжийн дагуу ашиглуулахгүйгээр шийдвэрлэв. Уг худаг нь Уртын голын сав газрын дагуу байсан тул гол ширгэх аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан юм.
     Бугат сумын цэцэрлэгийн өргөтгөл засьарын ажлын зургийг хийлгэж дуусган тендер зарлуулахад бэлэн болоод байна.
    4-р багийн иргэд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдах, борлуулахад хүндрэлтэй байсан тул дэлгүүрийн байрыг /сэндвичэн барилга/ шинээр барьж өгч ашиглалтад орууллаа.
      Бугат сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж 2014 онд хийгдэх ажлуудаа эрэмбэлж, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.
    1-р багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, ХААЖДҮГ-ын дарга Амартүвшин нарын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж Тахийн талын хувьчлалын асуудлыг шийдвэрлэх, мөн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа компаны ажлыг үргэлжлүүэх зорилгоор асуудлыг газар дээр нь үзэж шалгалаа. Хувьчлалын асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр хүсэлтийг өгөөд байна.
       Мөн тус багт нарны станц суурилуулах ажлыг эхлүүлээд байна. энэ хугацаанд нийт 42 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
        Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй ажлын хэсэг Говь-Алтай, Завхан аймагт ажиллах үеэр дараах асуудлуудыг шийдвэрлүүлэв. Үүнд:
       Тайшир болон Есөнбулаг сумыг холбосон шинээр суурилуулах 110кВт-ын шугамын зургийг хийлгүүлэхээр болж ЭХЯам тендер зарлан зураг бэлэн болж байна.
           Есөнбулагийн хаалттай хуваарилах байгууламжийн эх үүсвэр болох 1,6 тэрбум төгрөгийн санхүүгийн асуудлыг шийдвэрлүүллээ.
         Халиун, Цээл сумын төвийг төвийн эрчим хүчтэй холбох ажлын хүрээнд зураг төсвийг бүрэн хийлгэж экспертизэнд орууллаа.
           Бугат сумын 1-р багийн нутагт Аймгийн засаг даргын орлогч Д.Чинзоригийн хамт 07 сарын 1-нд очиж нарны цахилгаан стацыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өглөө. Энэ үеэр сумын төв болон 1-р багийн иргэдтэй уулзалт хийлээ. Нийт багуулын дунд бэсрэг наадам зохион байгуулж ард иргэдийн шүтээн болсон Алаг хайрхан уулын оройд Бовь суьаргыг бүтээн байгуулж босголоо.
           Нийт дөрвөн багийн нутгийг хамарсан Дуут хайрхан уулын оройд Жи-Мобайл  компанитай хамтран Жи-Мобайлын сүлжээ оруулах барилгын ажлыг хийж гйүцэтгэн сүлжээ оруулахад бэлэн болоод байна. Энэ сүлжээ орсноор нийт 4 багийн 200 орчим айл өрх холбоо барих сүлжээтэй болох юм.
Хөрөнгө оруулалтын талаар:
-    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийн барилгыг Уран-Охид ХХК-аар бариулж 1-р давхарын ажил дуусаад байна.
-    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлын тендер зарлуулан ажлыг нь эхлүүлэн одоогоор дуусах шатандаа явж байна.
-    Бугат сумаас нэг оюутныг ШУТИС-д суралцах зардлыг компаниар шийдүүллээ.
Өөрийн хариуцсан ажлын хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
-    - “Тайшир-Гуулин УЦС” ХХК-ний оффис, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж 12 залуу гэр бүлийг шинэ байртай болголоо.
-    Алтай хотын 6кВт-ын хаалттай хуваарилах байгууламж болон шугамын ажлыг 1,6 тэрбум төгрөгийн ажлыг эхлүүлэн ажлын явц 50%-тай явагдаж байна. Бүх модон тулгуур бетон болж солигдлоо.
-    Алтай хотод баригдаж байгаа 1000 айлын Солонго хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд өртөөг барьж ашиглалтанд оруулаад байна.
-    2015 онд баригдах 10мВт-н нарны цахилгаан станцын барилгын ТЭЗҮ-г гаргаад байна.

Төлөөлөгч Х.Мягмардашын тойрогтоо ажилласан ажлын тайлан
   Сонгогдсон тойрогтоо болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
    2014 оны 3, 5-р сард 2 удаа Халиун сумд очиж тойрогтоо ажиллалаа. Тойрогтоо ажиллах үеэр хөдөө багуудаар явж мал төллөлтийн байдалтай танилцаж малчдын санал хүсэлтийг сонсон, сум багийн удирдлагуудад саналаа хэлж хамтран ажиллаж аймгийн холбогдох газруудад санал, мэдээлэл өгч дэмжлэг туслалцаа үзүүллээ. Мөн  5-р сард хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцаж, үр бордоо бэлтгэх асуудлыг аймгийн ҮХААГ-тай тохиролцож төмсний үр, ургамлын хор нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.
      Халиун сумын 70-аас дээш насны 120 өндөр настанд 1,850.000 төгрөгний бэлэг, цагаан сард хэрэгоэх хүнсний зүйлийн туслалцаа үзүүллээ.
Сонгогчид, иргэдээс ирүүлсэн 6 өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгууллаа.
    Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, шийдвэр, гарын авлага материалыг нэгтгэж сумынхаа иргэдийн Хурлын ажлын албанд хүлээлгэн өглөө.
2014 оны 05 сарын 30,31-нд сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хамтран зохион байгууллаа.
       Аймаг сумдын ИТХ-ын сургалт болон багийн Засаг дарга нарын цугларалтын үеэр иргэдийг хүлээн авч уулзан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран уулзалт, сургалт 2 удаа зохион байгууллаа.
     Сумын ИТХ, ЗДТГ-аас улирал бүр санал хүсэлтийг албан бичгээр авч аймгийн ИТХ, ЗДТГ-ын холбогдох хэлтэс, агентлагт уламжлан, хөөцөлдөн хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
       2014 оны 06 дугаар сарын 22-нд Халиун сумын голын эхэнд овоо тахилгын наадам зохион байгуулж тусгай хөтөлбөрөөр иргэдтэй уулзаж, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийг сурталчилж гарын авлага материал тараан өгч, иргэд сонсогчдын санал хүсэлт сонсож хэрэгжүүлэх ажлыг зохиог байгуулж байна.
“Халиуны ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг аймгийн төвд 9 сард 5 хоног зохион байгуулах ажлыг хариуцан хийж гүйцэтгэлээ. 10-р сарын 1-нд Халиун сумын төвд 86 ахмад настнуудыг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсож гарын бэлэг өгч тэмцээн уралдаан зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэдгээс мэргэжлийн 4 эмч очин эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгч ажилласан нь ард иргэдийн талархлыг хүлээж, 145 хүн үзлэг, оношлогоонд хамрагдлаа.. Дээрх ажлуудын зардал тооцоог хариуцан зохион байгууллаа.
       Сумын соёлын төвийг шинэ байртай болгох , сургуулийн их засварын ажлыг эхлүүлэх болон 2015 онд орон нутагт хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлын талаар хариуцан хөөцөлдөж зохих ажлуудыг хийж эхлүүлээд байна.

Төлөөлөгч Д.Амартүвшингийн тойрогтоо ажилласан ажлын тайлан
1. Эмчийн үзлэг: Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Б.Чимэдлхам, ЭХО-ын эмч Б.Нандин-Эрдэн нарыг нутаг Улаан давааны голд ажиллуулан өндөр настан, эмэгтэйчүүд, өртөмтгий бүлгийн 42 хүнийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэн зөвлөгөө өгүүлэв. 40 орчим хүмүүсийг үзлэгт хамруулснаар байнга хөдөө байгаа хүмүүсээ 100 хувь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах юм.
2. Гэр цэцэрлэг: Наран багийн малчдын зуслангийн голлох нутаг Улаан давааны голд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд олон байгааг харгалзан үзэж хүсэлт тавьсанаар Хантайшир Эрдэм цогцолбор сургуулийн цэцэрлэгийн ахлах ангийг Наран багт хичээллүлэн багийн харьяаны цэцэрлэгт  хамрагдаагүй 14 хүүхдийг 1 сарын хугацаанд СӨБ-д хамруулан хүүхэд бүрт 10000 төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэгслийг олгов.
3. Малчид иргэдийн санал бодлыг судлах, сонсох ажлаар 2 удаа явж айл өрхүүдээр явж уулзахад гол гарч байгаа санал нь Ямаан ус, Бунхан, Дөтийн голуудад хийгдэж байгаа нөхөн сэргээлт нэрийн дор явагдаж байгаа алт олборлох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудад хандан дүгнэлт гаргуулах, ус голын хамгаалалтад анхаарах асуудал тавигдлаа. Үүний дагуу аймгийн МХГ,БОГ, Есөнбулаг сумын ЗДТГ-т хандан үйл ажиллагааг шалгуулан хамтран ажиллаж байна. Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан Байгаль орчин хамгаалах хэлэлцүүлэгт оролцон энэ талаар асуулт тавьж хариултыг авсан болно. Багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нартай хамтран иргэдийн дунд судалгаа хийж, малжуулах, газар тариалан эрхлүүлэх зэрэг ажлуудыг үргэлжлүүлж байна.
4. Наран сум байгуулагдсаны 90 жилийн ой: 1924 онд байгуулагдсан Наран-Өндөр сумын уугуул иргэдийн уулзалтыг 2014 оны 06 сарын 22-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдахад багийн ИНХ-ын дарга Н.Баянтөрийг оролцуулан ой тэмсдэглэх товыг тогтоон 200 гаруй хүнд урилгыг хүргэв. Ойг тохиолдуулан Засгийн газрын шагналаар 2, аймгийн шагналаар 4, бусад шагналаар 25 хүнийг шагнаж урамшуулав. Төрийн одон медалиар шагнуулахаар 6 хүний материалыг бэлтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэв. 08 сарын 05,06-ний өдрүүдэд Наран багийн төвд баяр наадмыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн МАН-ын хороо, Есөнбулаг сумын ЗДТГ, багийн удирдлагууд, нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж, 6 насны морь уралдуулан 64 бөх барилдуулж, нутгийн иргэдийг уулзуулан, Наран сумын түүхийг сэргээн бичих, багийн хөгжилд уугуул иргэдийг оролцуулах ажлыг эхлүүлэв.
Ойд Наран сумын уугуул, суугуул 500 орчим хүн оролцож, 3 аймгийн 10 гаруй сумын 1500 орчим наадамчид оролцлоо.
      Баяр наадмын үеэр АДБАЧуулгын дуучид, уран бүтээлчдийг оролцуулан нэгдсэн цэнгүүн, урлагийн тоглолтыг малчид ард иргэдэд хүргэж ажиллалаа.
Мэргэжлийн зураглаач, зурагчдыг наадмын үеэр ажиллуулан Нарангийн өчигдөр, өнөөдөр, маргаашийн талаар гэрэл зургийн архив байгуулан баримтат кино, ном хийхээр төлөвлөлөө.
Шийдвэрлүүлэх асуудал:
1.    Дөтийн давааны ар голд алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Анир дэлхий” ХХК”ний үйл ажиллагааг аймгийн ИТХ-аас шалгаж хууль зөрчиж байгаага таслан зогсоох
2.    Бунхан, Ямаан усныголд хийгдэж байгаа нөхөн сэргээлт нэртэй үйл ажиллагааг шалгаж дүгнэлт өгөх
3.    Есөнбулаг сумын Наран, Рашаант багийн эмчийн цалин санхүүжилтийг ЭМГ-аас санхүүжүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх, 2015 оны төсөв, төлөвлөгөөнд тусгах

Төлөөлөгч Г.Энхбаярын тойрогтоо ажилласан ажлын тайлан

       Багийн 90 гаруй иргэд онгогчидтой 3-р сард Иргэний танхимд уулзалт хийж АЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд санал авч тэдний санал бодлыг сонсож ажиллалаа.
       Цагаан сараар аймгийн ахмад дайчин өндөр настан Б.Алтангэрэл, Д.Лхасран, Б.Загдрагчаа нарын гэрээр орж морин жилийн мэнд хүргэж, хүндэтгэл үзүүлэн ахмад дайчин Лхасрангийн эмнэлэгт хэвтэх эмчилгээний ажилд тусалж нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн их эмч Б.Энхтуяа нартай холбогдон зөвлөгөө өглөө. Жаргалант багт аймгийн хамгийн өндөр настай энх тунх яваа 2 өндөр настан амвдардаг бөгөөд тэдэнд орон нутгийн төр захиргааны байгууллагын халамж туслалцаа, сэтгэлийн дэмжлэг их чухал байдаг юм.
       Аймгийн ИТХ-ын үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсэгт оролцон ажлын албаны бүтэц орон тоог оновчтой тогтоох ажлын чиг үүргийг зөв хуваарилах, хурлын үндсэн чиглэлийг боловсруулахад хувь нэмрээ оруулж ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд сонгогчдын гаргаж байсан Алтайчуудын үе үенийнхний хүсэл мөрөөдөл болсоор ирсэн Алтай хотын ундны усны хангамжийг сайжруулах, дулаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүнсний орчин үеийн эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан битүү захтй болгох асуудлыг Шинэчлэлийн засгийн газрын үед тэдний бодлого шийдвэр дэмжлэгтэйгээр АН шийдэж чадна гэдэг итгэлийг төрүүлэхийн төлөө ажилласан бөгөөд АИТХ, АЗД-ын хөтөлбөрт энэ санааг суулгаж чадсан нь бидний чухал ололт алхам байлаа. Цаашид энэ гол амин чухал асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө намын журмын нөхөд АН-ын ҮЗХ, ХЭГ-тай хамтран санаачлагатай ажиллах болно.
       Иргэн Ц.Болормаа, Д.Баттогтох, С.Ванчиг, Ц.Пүрэвдорж, Л.Буянхишиг, Х.Эрдэнтуяа нарын зэрэг иргэдийн хүүхэд гэр бүлийн гишүүдээ ажлын байраар хангуулах, ЖДҮ-г дэмжих зээлд хамрагдахад нь зөвлөн туслаж холбогдох албан байгууллага албан тушаалтан нарт уламжлан хэрэгжилтийг хөнгуулахын төлөө ажиллаж байна.
        АЗД-ын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд Шарга сум, Баянхайрхан, Баяншанд, Харзат, Наран, Рашаант багуудын давхардсан тоогоор нийт 600 орчим иргэд сонгогчидтой уулзалт хийж Аймгийн шинэ удирдлагын баримтлах бодлого шийдвэрийг сурталчлан санал бодлыг сонсож ажиллалаа.
    АЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн нарын хамтаар Ховд аймагт 2 хоног ажиллаж Ховдчуудын Шинэчлэлт бүтээн байгуулалтын ажилтай танилцан туршлагыг судалж өөрийн орон нутагт хэрэгжүүлэх санал боловсруулан холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусган АИТХ-аар батлууллаа.
      Жаргалант багаас сумын хуралд сонгогдон ажиллаж байгаа “Гарын таван хуруу” багийн гишүүд болон багийн засаг даргатай уулзаж ажил хэргийн санал бодлоо солилцож сонгуулийн амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулан холбогдох байгууллага албан тушаальан нарт хүргүүллээ.
       Аймгийн ИТХ-д Есөнбулаг сумын Жаргалант багаас төлөөлөгчөөр сонгогдож дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
А. Багийн нэр бүхий иргэд сонгогчидтой өрх гэрээр нь очиж амьдрал ахуй байдалтай нь танилцаж гэр бүлийн гишүүдийн саналыг сонслоо. Энэ үеэр гарсан гол саналуудаас тоймловол:
      Ахмад дайчин Д.Лхасран гэрийн асрагч сэтгэл мууиай ажиллаж байгааг сайн хүнээр ольж өгөөч МСҮТ-ийн төгсөгчдийг Ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгүүлж өгөөч, Үндэсний мэргэжилтэй ажилчинбэлтгэх сургалтын мөнгө олгогдоогүй байгааг олгуулж өгөх, бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсч байгаа нь амьдралд хүндээр тусч байна, ажилд оруулж өгөөч, тэтгэмж зээлд хамруулж өгөөч зэрэг иргэдийн саналуудыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад уламжилж шийдвэрлүүлэн ажиллж байна.
-.Алтай хотын тохижилтоор хийгдэж байгаа ажил, Тайшираас ундны усны сайн усыг зөөврөөр хэрэглэх шийдвэр гаргасанд иргэд талархалтай хандаж байлаа.
Б. Аймгийн түүхэн хөгжлийн эхлэл- аймаг анх байгуулагдсан огноог шинэчлэн тогтоох ажлын хэсэгт ажиллаж тоохийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр аль болохоор урагшлуулан тогтоох нь зүйтэй гэдэг санал дээр ажиллаж АИТХ-ын хуралдаанаар уг чиглэл батлагдсанд талархалтай байна.
2. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд төлөөлөгчийн албан тоотоор дараах саналуудыг албан ёсоор тавьж ажиллалаа.
НЭГ.Бодлогын баримт бичгийн талаар
1.    АЗД-ын 2014-2016 оны үйл ажиллагааны “Бидний Алтай” хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийг 2014 оны эхний хагст багтааж АИТХ-аар бүрэн батлуулж дуусган хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
2.    Аймгийн өмчийн талаар баримтлах бодлого
3.    Хоршооны хөгжлийн асуудал тэдэнд олгосон зээлийн үр дүн өгөөжийг тооцох
4.    Хувийн хэвшлийг хэрхэн дэмжиж хөгжүүлэх тухайлбал Барилгын компаниудыг нэгтгэн томруулах, ААН, компанийг хөрөнгө хүч боловсон хүчний хувьд хэрхэн томруулах, тэдний хөрөнгө оруулалтыг аймгийн хөгжилд татан оролцуулах талаар
5.    Алтай радио телевиз, ОНӨААТҮ-ийн газрууд болох Орон сууцны газар, Зургийн товчоо, Ундарга Алтай, Алтайн жавхлант зэрэг газруудын ТУЗ, Гүйцэтгэх захирлын тайлан
6.    Аймагт ЖДҮ-г дэмжин хөгжүүлж ажилгүйдлийг бууруулах бодлогын хэрэгжилтийг “Ажилтай орлогтой-Алтай” дэд хөтөлбөрийн хүрээнд хэлэлцэх
7.    Мал аж ахуйн хөгжил, Малжуулах ажлын явц байдал
8.    Аймгийн эрүүл мэндийн мастер төлөвлөгөөний хэрэгжилт
9.    Зарим сумын төвийн баг байгуулах
ХОЁР. Цаг үеийн ажлын талаар:
1.    Иргэний танхимын зөвлөлийг шинэчлэх
2.    Алтай хотын цэвэр ус хангамжийг тоолууржуулах
3.    АИТХ-ын архивын журам батлах
4.    Алтай хотод Замын сангийн хөрөнгөөр “Гудамж” төслийг эрэгжүүлэх
5.    Байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах.
6.    Аливаа асуудлаар агентлаг хэлтсүүд, сумууд иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр зохих шийдвэр гаргадаг хэвшлийг тогтоож уг хэлэлцүүлэгт тойрог үл харгалзан төлөөлөгчид, хороодын бүрэлдэхүүнийг заавал оролцуулж хамтран ажиллаж байх талаар журам гаргах.
7.    АИТХ, Тэргүүлэгчдийн хуралдаан дээр гаргасан саналуудын хэрэгжилтийг холбогдох газар албан тушаалтан нараас шаардан хангуулах ажлыг зохион байгуулж ажиллах.
8.    Аймгийн 2014 оны худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалтын ажлын явцыг тэргүүлэгчдийн хурлаар сонсон хэлэлцэх зэрэг болно.
      Жаргалант багийн Энх-Алтай өрхийн эмнэлэгт очиж эмч, сувилагч нартай уулзаж ажил байдалтай нь танилцаж санал бодлыг нь ёонёлоо. Тэд 1954 онд байгуулагдсан хуучин “Түмэнгийн дэлгүүр” нэртэй чулуун барилгаа ирэх онд шинэчлүүлэх хүсэлтийг тавьсныг уламжилж тэрээр судалж үзээд хариу өгөхөөр болсон юм.
       Сум. Багийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид, багийн Засаг дарга нартай уулзаж саналыг нь сонсож хамтарч ажиллах ажил төрлийн ярилцлага хийлээ.
       Багийн нийтийн халуун усны газрыг сунгаж иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх, уг халуун усны санхүүгийн бие даасан байдлыг хангаж орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
АИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн үйлчилгээний асуудлаар хэлэлцүүлэгт оролцон удирдаж ажиллалаа.





Сэтгэгдэл ачааллаж байна ..