Баян-Уул сумын ЧАНДМАНЬ ХАЙРХАН багийн иргэд үлийн цагаан оготнотой тэмцэж байна.

2015-04-06 11:40

    Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлаас иргэд дараахь уриалгыг гаргасныг та бүхэндээ хүргэж байна.
ЧАНДМАНЬ ХАЙРХАН БАГИЙН ИНХ-аас
“ БИД ТЭМЦЬЕ ТА БҮГД ДЭМЖЭЭРЭЙ “ УРИАЛГА
Онгон догшин байгалийг минь
Орвонгоор нь эргүүлж сүйтгэсэн
Үлийн цагаан оготнотой
Үй олноороо тэмцээд ч нэмэр алгаа.
Эрдэнэт сүргийг нь идээших бэлчээргүй
Эзэн биднийг нь буух нутаггүй болгож
Газар дэлхийг минь гамшигт хүргэсэн гайт энэ амьтныг
Ганц ч үгүй болгодог дэвшилтэт арга байдаг болов уу?
Чандмань хайрхан багийн ИНХ-аас ” Бид тэмцье та бүгд дэмжээрэй” уриалгыг малчид гарган үлийн цагаан оготнотой тэмцэх малчдын бүлгэм байгуулан малчин өрх бүр 100-аас дээш оготно устган, сүүлийг нь авч бүлэгтээ тушаах , устгалд хамрагдаагүй өрх 50.000 төгрөгийг малчны бүлэгтээ өгч болзолд сайн оролцсон 3 өрхөд уг мөнгөнөөс урамшуулал олгохоор шийдвэрлэв. Хүн бүрийн үлийн цагаан оготнотой тэмцэх оролцоог нэмэгдүүлж, бэлчээр нутгаа хамгаалах зорилготой юм.

ЧАНДМАНЬ ХАЙРХАН БАГИЙН ИНХ , МАЛЧИД 2015. 04.01

Сэтгэгдэл ачааллаж байна ..