Төрийн дээд одон медалийг гардуулан өглөө.

2016-07-29 22:27

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг Ардын хувьсгалын 95 жилийн ой, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам, "Алтай хурд-2016" зуны баруун бүсийн хурдан морины уралдаанд зориулсан хүндэтгэлийн хуралдаан дээр ёслол төгөлдөр гардуулан өглөө. Үүнд:
1. Тангадын Баатарсүрэн- Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч- Алтангадас одон
2. Бавуужавын Должинням- 12 жилийн 1 дүгээр сургуулийн ахмад багш-Алтангадас одон
3. Жамбалын Дүгэржав- Тайшир сумын өндөр настан- Алтангадас одон
4. Сономхүүгийн Энхбаатар- Ард даатгал компанийн аймаг дахь салбарын захирал Алтангадас одон
5. Нагважавын Энхжаргал- Насан туршийн боловсролын төвийн багш- Алтангадас одон
6. Даржаагийн Бат-Эрхэм- Тээвэр авто замын газрын ажилтан- Хөдөлмөрийн Хүндэт медаль
7. Баатарын Дэлгэрхүү- Баян-Уул сумын Засаг дарга- Хөдөлмөрийн хүндэт медаль
8. Жавзангийн Түвшинжаргал- Холбооны газрын ахлах инженер- Хөдөлмөрийн хүндэт медаль
9. Лувсангийн Шижирбат- "Маргад-Алтай" ХХК-ны жолооч
10. Ягааны Чинбат- Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59-р ангийн гал сөнөөгч- Цэргийн хүндэт медаль
11. Чогломын Попов- Аймгийн Цагдаагийн газрын Гуулин тосгон хариуцсан цагдаа- Цэргийн хүндэт медаль

         


Сэтгэгдэл ачааллаж байна ..