Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны нэрэмжит улс, аймгийн цол шинээр авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан болж өнгөрлөө.

2015-12-03 19:20

Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны нэрэмжит 2015 онд шинээр улс, аймгийн цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан 2015.12.03 өдөр БТСГазрын А зааланд болж өнгөрлөө. Барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин Жаргалан сумын харъяат МУ-н начин Ш.Шинэбаяр түрүүлж Бигэр сумын харъяат А/Х Ц.Эрхэмбаяр үзүүрлэж, Цээл сумын харъяат А/Х Б.Энхсайхан, Шарга сумын харъяат А/Н Ч.Золбоо нар шөвгөрлөө.


Сэтгэгдэл ачааллаж байна ..