ГХУСАЗЗ-ИЙН СУМДАД АЖИЛЛАСАН АЖЛЫН ТАЙЛАН

2014-11-11 17:20
          Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд, ГХУСАЗЗ-ийн дарга А.Дэлгэржаргалын  баталсан “ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай“ удирдамж болон  Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2014 оны 10 сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ГХУСАЗЗ болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдлийг арилгах, тухайн орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгаж буй ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ГХУСАЗЗ-өөс Аймгийн шүүх, прокурор,тагнуулын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Байгаль орчны газар, МХГазар, Хууль зүйн хэлтэс, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Тээвэр авто замын газар,  Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан ажлын хэсгийг томилон ажлын график төлөвлөгөө гарган тус аймгийн 13 сум, 2 тосгонд очиж ажиллалаа. Үүнд :
         ГХУСАЗЗ-ийн даргын баталсан 1 дүгээр чиглэлд Аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн О.Батттайван, Байгаль орчны газрын дарга О.Одгэрэл, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Төгсжаргал, Цагдаагийн хэлтсийн ОНХАХАБ М.Лхагвасүрэн, орлогч прокурор Н.Ганболд, шүүхийн тамгын газрын дарга Т.Ганболд, ИТХТ-ийн ажлын албаны мэргэжилтэн А.Батзаяа нар Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Дэлгэр сумд Гуулин тосгонд

        2 дугаар чиглэлд Аймгийн МХГ-ын дарга Ч.Амарсанаа, Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хмагаалах тасгийн дарга Н.Ганбаатар, Сум дундын шүүгч Н.Оюунбилэг, туслах поркурор Г.Эрдэнэбилэг, ИТХТ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Амарзаяа нар  Шарга, Төгрөг, Тонхил, Дарив сумдад
          3 дугаар чиглэлд Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганбаатар, Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Бүрэнбаатар, Аймгийн тагнуулын хэлтсийн дарга Б.Цэрэн-Очир, Аймгийн ШШГА-ны  дарга Б.Мөнхжаргал, Аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Х.Батболд, Хүний эрхийн үндэсний комиссын ГАА дахь төлөөлөгч Б.Ариунжаргал, Хяналтын прокурор Т.Нансалмаа,Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны ГХУСАЗЗ-ийн ажил хариуцсан мэргэжилтэн Ё.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй 2014 оны 10 дугаар сарын 01-ээс 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт сумдууд болон Баянтоорой тосгонд тус тус  ажиллалаа.

          Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүд дээрх хуулиудаар ард иргэдэд сургалт, мэдээлэл өгч зөвлөмж, санамж тарааж, иргэдээс гаргасан санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
         Цаашид  сумдын ард иргэдээс ирсэн санал асуулгыг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлан хариуг нь хүргүүлэх.
Сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..