АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2019-07-19 20:30

          Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч А.Пүрэвсүрэн, Г.Болдбаатар, Я.Эрхэмбаяр, М.Занданбилэг, Ш.Насан, С.Хишигжаргал нар хүрэлцэн ирж ирц 63.6 % байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
           Үүнд: 
        1. Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай 
        2. Есөнбулаг сумын Улсын Тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн түүхт 70 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай 
       3. Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн түүхт 50 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай 
       4. Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай 
       5. Хөрөнгө акталж, үнэ тогтоон худалдан борлуулах тухай 
       6. Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай 
       7. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай 
       8. Хөрөнгө бүртгэхийг зөвшөөрөх тухай 
       9. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үлгэрчилсэн дүрэм батлах тухай 
       10. Сумдын эмийн эргэлтийн санг татан буулгах тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.  


Сэтгэгдэл ачааллаж байна ..