ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2016-12-14 15:41

Шатрын спортыг Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн 1 дүгээр сард шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус тэмцээний цар хүрээг тэлж 2013 оноос эхлэн хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд тус тус зохион байгуулдаг уламжлал тогтсон байна. 
 
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор аймгийн ИТХ, Биеийн тамир, спортын газар /Шатрын клуб/ хамтран 2016 оны 12-р сарын 10-11-ний өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
  Уг тэмцээнд 18 сумын эрэгтэй 52, эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөнөөс
Эрэгтэй:
1. Л.Бямбаа – Есөнбулаг сум
2. Г.Бат-Эрдэнэ- Есөнбулаг сум
3. н.Мөнхбаяр- Есөнбулаг сум
Эмэгтэй:
1. Б.Отгонбаяр-Алтай сум
2. И.Энэбиш- Чандмана сум
3. С.Бадамсүх- Есөнбулаг сум нар эхний байруудыг эзэллээ.
Тэмцээнд шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин Улаанбаатар хотноо болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..