Цагаатгалын нөхөн олговрыг гардуулан өглөө.

2014-10-15 15:11

     Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст 2014 онд 3 иргэн "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн хүрээнд 3 иргэн нөхөн олговор авахаар материал бүрдүүлж ирүүлснээс Есөнбулаг сумын иргэн Г.Баярт нь авга ах Жамсранжавын Шагдаржавын нөхөн олгворыг, Хөхморьт сумын иргэн С.Оросоо авга ах Өлзийн Бамшайн нөхөх олговрыг авахаар шийдвэрлүүлээд байна.
     Өнөөдөр Есөнбулаг сумын иргэн Г.Баяртад авга ах Шагдаржавын Жамсранжавын нөхөх олговор болох 1 сая төгрөгийг гардуулан өглөө.
     Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комисс нь "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг иргэдэд сурталчлах, хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбоотой асуудлаар материалаа бүрдүүлж амжаагүй нэхэмжлэгядэд туслах, урьд өмнө материалаа өгөөд шийдвэрлэгдэхгүй байгаа хүмүүсийн өргөдөл, хүсэлтийг барагдуулах зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
     Аймгийн хэмжээнд энэ хугацаанд 266 хүнд 260 сая төгрөгийн нөхөх олговрыг хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт олгоод байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..