АИТХ-ын дэргэдэх хороодын ажиллах журам

2014-10-09 15:03
1.Нийтлэг чиг үүрэг
Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороо нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг иргэдээр хэлэлцүүлэн санал дүгнэлтийг нэгтгэн, боловсруулж хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ. Иргэд сонгогчидтойгоо улирал тутам уулзаж санал хүсэлтийг нь судалж зарим шийдвэрлэвэл зохих асуудлыг Төрийн байгууллага, албан тушаалтанд тавьж ажиллахын зэрэгцээ хууль хяналтын болон төрийн бус байгууллагатай хуулийн хүрээнд хамтран Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, Хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах нийтлэг чиг үүрэгтэй.
2. Хорооны бүтэц
2.1. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу аймгийн ИТХ-ын Хороог Хурлын бүрэн эрхийн хугацаагаар Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд Хорооны даргыг тухайн хорооны Төлөөлөгчдөөс сонгоно.
     2.1.1. Хороо нь нарийн бичгийн даргыг оролцуулахгүйгээр 11 хүртэл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байна. Төлөөлөгчид 2 хүртэл хороонд орж ажиллаж болно.
2.2. Төлөөлөгчдийн мэргэжил, боловсрол, өөрсдийн саналыг харгалзан хороодод хуваарилж аймгийн ИТХ-ын хуралдаанаар батална.
2.3. Хорооны нарийн бичгийн даргаар аймгийн Хурлын ажлын алб болон Засаг даргын Тамгын газрын ажилтан, мэргэжилтнүүд ажиллана.
3. Хорооны ажлын зохион байгуулалт
3.1. Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
3.2. Хороодын өргөтгөсөн хурал хийж, гаргасан санал дүгнэлтээ аймгийн ИТХ-д танилцуулж, санал дүгнэлт хүргүүлнэ.
4. Хорооны эрхлэх ажил
4.1. Хороо нь жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллан, гишүүддээ тодорхой ажил хариуцуулж биелэлтийг улирал бүр тооцож ажиллана.
4.2. Тухайн хорооны Төлөөлөгчид улирал тутамд сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг жилийн эхэнд баталсан ажлын төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж ажиллана.
4.3. Хорооны хурлаар Төлөөлөгчдийнхөө тойрогтоо хэрхэн ажилласан тухай мэдээллийг хэлэлцэж чиглэл өгч болно.
4.4 Хорооны Төлөөлөгчид хөдөө сумдад ажиллаж, сум орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг ИТХ, Тэргүүлэгчдийн хуралд санал дүгнэлт оруулж тодорхой шийдвэр гаргуулан холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгөх арга хэмжээ авч ажиллана.
4.5. Хороо хэвлэмэл хуудастай байж, хурлын тэмдэг дарж баталгаажуулна.
4.6. Хороо цаг үеийн асуудлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалт хийхдээ ИТХ"ын даргаар удирдамж батлуулан ажиллана.
4.7. Хорооны ажлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцаж хийсэн ажлынхаа гүйцэтгэлээс хамаарч үйл ажиллагааны зардал улирал тутам авна.
5. Хорооны дарга, нарийн бичгийн даргын эрх, үүрэг
5.1. Хорооны дарга нь дараах эрхийг биечлэн эдэлнэ.
5.1.1. Хорооны хуралдааныг удирдах
5.1.2. Хорооны нэрийн өмнөөс албан бичиг тоотоор албан байгууллага, иргэдтэй харилцах
5.1.3. Хорооны ажиллах төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулах
5.1.4. Хорооны Төлөөлөгчдийг хяналт шалгалт хийх, сумдад ажиллах хуваарь гаргах, аймгийн   ИТХ-ын даргаар удирдамж гаргуулах, санал дүгнэлт боловсруулан ИТХ, Тэргүүлэгчдэд танилцуулах
5.2. Хорооны нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг биечлэн эдэлнэ.
5.2.1. Хорооны хуралдаанд оролцож, мэдээллээр хангаж, хуралдааны явцын тэмдэглэл хөтөлнө.
5.2.2. Хороог ажиллах нөхцөл боломжоор хангах, гарын авлага материалаар хангах
6. Хорооны эрх
6.1. Хороо нь эрхлэх асуудлын хүрээнд дараах эрхтэй.
6.1.1. Хариуцсан асуудлынхаа хүрээнд санал, дүгнэлт, бодлого, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
6.1.2. Аймгийн ИТХ-ын хуралдаанд ямар ч асуудлыг хэлэлцүүлэхээр санал дүгнэлт гаргаж хуралдаанд танилцуулах
6.1.3. Аймгийн ИТХурлаас гаргасан шийдвэр, хорооны Төлөөлөгчдийн санаачилгаар аймгийн Засаг дарга, ЗДТГазар, хэлтэс, агентлагуудын үйл ажиллагаатай танилцах санал оруулах, хурлын шийдвэр биелүүлэх талаар шаардлага тавих
6.1.4. Хурлын шийдвэрийн биелэлтийг сум, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хяналт, шалгалт хийх
6.1.5. Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогчид асуулт, асуулга тавьж, хариулт авах ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын удирдлагын мэдээлэл сонсож чиглэл өгөх
6.1.6. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар боон Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, дүгнэдт зэрэг баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах
6.1.7. хороо хяналт шалгалтын ажилд оролцуулах, санал, дүгнэлт боловсруулахад мэргэжлийн хүмүүс, албан тушаалтныг ажилдаа татан оролцуулж болно.
7. Хорооны үүрэг
7.1. хороо нь эрхлэх асуудлын хүрээнд дараах үүрэгтэй.
7.1.1. Хурлаас тавих хяналтыг хэрэгжүүлэх, хурлын бодлого, шийдвэрийн төсөлд дүгнэлт гаргахад туслалцаа авах зорилгоор мэргэжлийн байгууллага болон иргэдээс санал авч ажиллана.
7.1.2. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хорооны хурлаар урьдчилан хэлэлцэж санал дүгнэлтээ гарган хуралд танилцуулна.
8. Хороодод үйл ажиллагааны зардал олгох
8.1. Аймгийн ИТХ-аас хороодын ажиллах нөхцөл бололцоог хангаж, ажлын төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайланг авч ажиллана.
8.2. Хороодын үйл ажиллагааны зардлыг ажлын тоо хэмжээ, ажиллах маршрут зэргээс хамааран тогтоож, аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажилласан илтгэх хуудсыг үндэслэн олгоно.


Сэтгэгдэл ачааллаж байна ..