АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-05-23 11:24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 5 дүгээр сарын 22-ний өдрийн 14:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Ж.Ганбат, Б.Ундрах, Ш.Дагва, Б.Баян-Эрдэнэ, С.Сүхбаатар, Ж.Амартүвшин нар хүрэлцэн ирж ирц 63,6% байв.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
            1. Хуралдааны тов тогтоох тухай
            2. Ажлын хэсэг байгуулах тухай /2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын хуудас 
                устгах ажлын хэсэг томилох тухай/
            3. Цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны хязгаар батлах тухай
            4. Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай
            5. Санал өгөх тухай /Шарга сумын Хар толгой нэртэй талбайд хайгуулын лиценз хүссэн өргөдөлд
                санал өгөх тухай
            6. Журам батлах тухай /Мал хамгаалах эргэлтийн сангийн журам/ 
            7. Журам батлах тухай /Цөөн малтай малчин өрхийг малжуулах тухай/
            8. "Төмс" хөтөлбөр батлах тухай
            9. 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион                      байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 
            10. "Ногоон ажлын байр" төсөл батлах тухай
            11. "Элэг бүтэн Алтайчууд" хөтөлбөр батлах тухай
            12. " Алтайн баялаг залуус" хөтөлбөр батлах тухай
            13. Хувьчлах хөрөнгийн жагсаалт баталж, доод үнийг батлах тухай
           14. Хувьчлах барилга байгууламжийн талаар санал зөвшилцөх тухай зэрэг 14 асуудлуудыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг Санхүү, Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ, Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан нар байлцлаа.




Сэтгэгдэл ачааллаж байна ..