Иргэдээ сонсох аян урд бүсийн сумдад үргэлжиж байна.

2019-07-01 12:28

      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар Иргэдээ сонсох аяны хүрээнд Дэлгэр, Бигэр, Чандмань сумдад ажиллаж байна. Уулзалтад оролцож буй иргэд ажилгүйдлийн түвшинг бууруулах, архи худалдан борлуулж буй цэгийн тоог цөөрүүлэх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж эрчимжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгуудад ГХБХБГ-ын хяналтын инженер газар дээр нь ажиллаж байна. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..