УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.РАДНААСЭД БОЛОН АЛБАНЫ ХҮМҮҮС ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-02-24 11:19

УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайд Т.Отгонбаяр, БОАЖ-н дэд сайд Ц.Батбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга,  Эрдэнэс таван толгой ХК-ийн дарга Д.Ариунболд нар 2017.02.17-22-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

Иргэд, олон нийтийн байгууллага, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс Засгийн газар, төрөөс аймагт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, иргэд орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудын талаар хөндөж, аймгийн удирдлагууд болон ажлын хэсгийнхэнтэй санал бодлоо хуваалцлаа.

Уулзалтын төгсгөлд МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Говь-Алтай аймгийн “Хүндэт иргэн” шагналаар  шагнаж,  гардуулав.

Мөн энэ үеэр Аймгийн Уламжлалт ангаах ухааны төвийн бага эмч П.Чулуунцэцэг, Чандмань сумын малын эмч В.Энхтөр нарыг Төрийн дээд шагнал ”Алтангадас одон”-оор, зарит иргэнийг салбарын шагналаар шагнаж хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлж, цаашид улам ихийг хийж бүтээх урам нэмлээ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..