Залуучуудын хөгжлийн төвд тавтай морил.

2015-04-07 08:42

           Аймгийн залуучуудын хөгжлийн төв нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр , НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар хамтран “Залуучуудын хөгжил 2015-2017” төслийн хүрээнд өсвөр үе залуучуудад эрүүл амьдралын боловсрол, зөв зан үйл, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх, дэмжих оролцоогоор нь хангах зорилго тавин 2015 оны 03 сарын 09-ны өдөр нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Аймгийн ИТХ-аас тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
    Тус төвийн дэргэд
-    Ажилгүй залуучуудын
-    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн
-    Дотуур байрны хүүхдүүдийн
-    Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн дэмжих бүлгүүд болон
-    Номын найз клуб
-    Speak English with Americans
-    Бүжгийн клуб
-    Кино ярилцлагын клуб
-    “Оюуны оргил” мэтгэлцээний клуб
-    “Эгшиглэнт өнгө” Гитарын клуб
-    “Сайн аав” клуб
-    “Altai hiking” явган аялалын клуб
-    “Эрүүл хоол- Эрүүл бие” хоолны клуб
-    “Эрч хүч” дасгал хөдөлгөөний клубүүд байгуулагдан идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Залуучуудын хөгжлийн төв нь нийт 4 танхимтай.
1.    Интернэт өрөө
·    Өндөр хурдны интернэт холболттой компьютерийн сургалт явагддаг.
2.    Сургалтын өрөө
·    Амьдрах ухааны сургалт, лекц хэлэлцүүлгүүд болдог бөгөөд клубүүд үйл ажиллагаагаа явуулдаг.
3.    Амралтын өрөө
·    Номын унших, хөлбөмбөг тоглох, кино үзэх, караокедох, массажны сандал дээр сууж алжаал ядаргаагаа тайлах, шатар, даам тоглох гээд ая тухтай үр бүтээлтэй амрах орчин нөхцөл бүрдсэн.
4.    Зөвлөгөө өгөх өрөө
·    Хувь хүнд ганцаарчилсэн ярилцлага зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үйлчилгээтэй.

       Чөлөөт цагаа идэвхтэй, зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөхийг хүүссэн 15-35 насны бүхий л залууст ЗХТ-ийн үүд хаалга нээлттэй ба Даваа- Баасан гаригийн хооронд 19 цаг хүртэл ажиллах юм байна.

Мөн залуус та бүхэн өөрийн хүссэн клубт хамрагдахаас гадна сонирхлоороо хүссэн клубээ байгуулах бүрэн боломжтой бөгөөд та бүхнийг таатай угтан авахаа Залуучуудын хөгжлийн төвийнхөн илэрхийллээ.



Зөвлөгөө өгөх өрөө

Сургалтын өрөө

Интернэт өрөө

Амралтын өрөө

Маш сонирхолтой 100 ном /Номын сан/

Клубүүдийн үйл ажиллагаа явуулдаг цагийн хуваарийг хүргэж байна. Цагаа зөв төлөвлөөд сонирхлоороо идэвхтэй хамрагдаарай залуусаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..