Баруун бүсийн цагдаа, хүүхдийн байгууллагын ажилтны зөвлөлдөх уулзалт боллоо.

2015-05-19 10:41

      "ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" Баруун бүсийн цагдаа, хүүхдийн байгууллагын ажилтнуудын зөвлөлдөх уулзалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтанд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудын цагдаа, хүүхдийн байгуулллагын ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.
     Тус уулзалтаар "Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь", "Хурдан морины уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал", "Зам тээврийн осол, хэрэгт хүүхэд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь", "Насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх арга зам", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, анхаарах асуудал", "Хар тамхи, мансууруулах бодисоос хүүхдийг хамгаалах нь" зэрэг сэдвүүдээр уулзалтад оролцсон төлөөлөгчид мэдээлэл хийж санал бодлоо солилцон ажлын арга туршлагаасаа хуваалцлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..