"Малчны лавлах-109" ажиллаж байна.

2015-11-16 15:38

Хүнс,Хөдөө Аж Ахуйн яамнаас алдуул болон олдсон малыг бүртгэх, малын гоц халдварт өвчин, байгаль цаг агаарын талаарх мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилго бүхий "Малчны лавлах-109"-г  ажиллуулж байгаа талаар аймаг сумдын иргэдэд мэдээлэх ажил зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлыг аймгийн ГХУСАЗЗ хариуцан гүйцэтгэх юм байна. Уг тусгай дугаар бүх харилцаа холбооны оператор компаниудын утаснаас үнэ төлбөргүй холбогдох бөгөөд иргэд, малчдаас ирүүлсэн алдуул болон олдсон малын зарыг "Молор телевиз", ФМ радио 88,8, www.todsurag.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлан мэдээлж байхаар болсон байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..