НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ МОНГОЛ УЛСЫН БААТАР М.ЖАНЧИВЫН ТАЛБАЙД 06.14-НӨӨС 06.17-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-06-14 16:54

    Аймгийн Төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр" 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд  эхэллээ. "Нээлттэй хаалганы өдөр" арга  хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний  29 байгууллага ард иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд нэг цэгээс  олон төрлийн төрийн үйлчилгээг хүргэж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газраас иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч байгаа бол ГХБХБГ-аас иргэдийн газар эзэмших, өмчлөх хүсэлт, өргөдлийг хүлээн авч байна.
   Мөн өнөөдөр дэлхийн Донорын өдөр тохиож байгаа бөгөөд сайн дураараа донор болох хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулж шаардлага хангасан тохиолдолд донороор бүртгэн авч байгаа нь онцлог байлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..