"БИД ИРЭЭДҮЙН ХУУЛЬЧИД" зөвлөгөөн боллоо.

2014-11-19 11:42

“БИД ИРЭЭДҮЙН ХУУЛЬЧИД” ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ ХҮҮХДҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

       Өнгөрөгч баасан гаригт Аймгийн ГХУСАЗЗ, ХГБХХ, Прокурорын газар, Сум дундын 5-р шүүх, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүүхдийн хууль зүйн хороо хамтран өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн хүүхдүүдийг чадваржуулан, тэдгээр хүүхдүүдээр дамжуулан өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулах нөлөөллийн ажлыг үе тэнгийн хүүхдүүдийн дунд явуулахад нь зөвлөн туслах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “БИД ИРЭЭДҮЙН ХУУЛЬЧИД” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
    Зөвлөгөөнөөр Өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа.
     Энэ үеэр хууль эрх зүйн мэдлэг олгон, хүүхдүүдийн санаа бодлыг сонсож, холбогдох хариултуудыг өгсөн бөгөөд хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох мөн осол гэмтэлд өртөж байгаа шалтгаануудын талаар санаа бодлоо хуваалцан цаашид үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаараа зөвлөлдлөө.
      










Сэтгэгдэл ачааллаж байна ..