АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2016-06-06 09:53

        Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн хэлтэс, Архивын тасгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын зөвлөгөөнийг 2016 оны 6 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулав. Зөвлөгөөнд сумын төсвийн байгууллага, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, бусад төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн 165 ажилтан оролцлоо.
        Зөвлөгөөнөөр архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилт, улсын үзлэгийн дүн, анхаарах асуудал, архивын баримт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцааны нотлох баримт болох нь, хяналт шалгалтын зорилго, үр дүн, албан хэргийн харилцаа, соёл, захирамжлалын баримт бичгийн эрх зүйн үндэслэл, найруулга зүй, зөв бичгийн дүрэм, архивын баримтын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмыг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар холбогдох байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд сургалт хийлээ.
          Зөвлөгөөний үеэр сумын төсвийн байгууллагууд архивын баримтын үзэсгэлэн гаргаж үзэсгэлэнд Шарга сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэ, Чандмань сумын Соёлын төв зэрэг байгууллагууд идэвхтэй оролцлоо.
            Мөн зөвлөгөөнд оролцсон ажилтнуудаас цалингийн сүлжээг шинэчлэх, архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын талаар санал авч нэгтгэн дүгнэн хэлэлцлээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..