"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-03-17 16:06

2017.03.17                                                                                                                                                        Алтай хот.    

    

Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдрөөс улбаатай орчин үеийн  Зэвсэгт хүчин  үүсч хөгжсөний 96 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийн баярыг тохиолдуулан, эх орон, төр засгийн итгэл, найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт  амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн дайчид, төрийн тусгай албаны албан хаагчиддаа аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орныхоо туурга тусгаар, бүрэн эрхт байдлын төлөө баатарлаг тэмцэлд өвөг дээдэс, үе үеийн цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг дурсан тэмдэглэдэг, Төрийн цэргийн байгууллагуудынхаа өнөөгийн ажил үйлс, ололт амжилтыг дүгнэн цэгнэдэг, залгамж халаа, залуу үеийнхэндээ зэвсэгт хүчнийхээ баатарлаг түүхэн замналыг сурталчлан таниулдаг уламжлалт баярын өдөр та бүхний гавъяат үйлсийг хүндэтгэн дурсахад таатай байна.

Түүнчлэн Монгол Улсын шинэ түүхийн үед эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэгт төдийгүй олон улсад энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэрэг, Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бие бүрэлдэхүүн түүхэн үүрэг гүйцэтгэж, амжилт гаргаж, тавигдсан зорилтоо нэр төртэй биелүүлж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал болж байна.

Та бүхнийг Монгол цэргийн урлаг, дайчин замналаас суралцах, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах, цэргийн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

 Эх орноо батлан хамгаалахаар төр ард түмэндээ өргөсөн цэргийн тангарагтаа үнэнч байж, сахилга зохион байгуулалтаа бэхжүүлэн, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, Төрийн цэргийн бодлого, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, төгөлдөршүүлэхийн төлөө шамдан зүтгэхийг хүсье.

 

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ, СУУ АЛДАР ҮҮРД МӨНХӨД

МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ. 

                                                                                                                              

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

   ХУРЛЫН ДАРГА Т.ГАНЗОРИГ

Сэтгэгдэл ачааллаж байна ..