АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА МСҮТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2016-11-01 17:24

         Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг  Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх, Аймгийн ЗДТГ-ын Хууль Зүйн хэлтсийн дарга Д.Баттайван,Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга М.Мянганбуу, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Цагаанбаатар нарын хамт аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв дээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажиллаж  төвийн удирдлагууд, багш, ажилчидтай уулзалт хийж аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийн, тус төвийн цаашдын үйл ажиллагааг сайжруулах тал дээр асуулт хариулт өрнүүлж харилцан санал солилцож ажиллалаа.
         Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд энэ жил 160 суралцагч элссэн бөгөөд нийт 486 суралцагч 19 мэргэжлээр суралцаж байгаагаас манай аймаг шиг Мал аж ахуй голлодог аймагт сүүлийн жилүүдэд эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, фермер чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэхгүй байгаа, жилээс жилд элсэн суралцагчдын тоо багасч байгаад багш ажилчид эмзэглэж байгаагаа илэрхийлж уг асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг аймгийн удирдлагуудаас хүслээ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..