УИХ-ын дарга З.Энхболд ард иргэдтэй уулзалт хийлээ.

2016-03-24 15:00

          Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн Иргэдэд Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл хийв.
         Уулзалтын үеэр Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, өршөөлийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль болон Монгол Улсын эдийн засгийн зарим асуудлын талаар танилцуулга хийлээ.
          Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн иргэдэд хандан үг хэлсэн бөгөөд Монгол Улсад 40 гаруй боомт байгаагийн нэг нь Бурггастайн боомт юм. Гэвч хөгжлийн хувьд үнэхээр хоцрогдсон байна. Цаашид боомтын үйл ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа тул Засгийн газрын хуралдаан дээр нөхцөл байдлыг  танилцуулан, ирэх хавраас эхлэн концессын гэрээгээр олон улсын шаардлага хангасан боомт барих ажлыг эхлүүлнэ гэлээ.
      Үргэлжлүүлэн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар манай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй жимс жимсгэнэ хөтөлбөрийн талаар  танилцуулга хийсэн бөгөөд судалгаа төлөвлөгөөтэй энэхүү хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхэд УИХ болон Засгийн газрын түвшинд дэмжихийг хүсэв.
      УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг энэхүү алим, усан үзэм тариалах "Жимс, жимсгэнэ" хөтөлбөр санаачилж байгааг дэмжин, ТЭЗҮ-ийг боловсруулан авчирч Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх боломжтой гэдгийг илэрхийлэв.
         УИХ-ын дарга З.Энхболд Уул урхай бол Монгол Улсын хэтийн хөгжил биш юм, харин шинэ хөдөө аж ахуйг дэмжинэ, цаашдаа энэ хөтөлбөрөө бодит ажил болговол дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох том зорилт тавьж ажиллах ёстойг хэллээ.
        Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд  иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Сэтгэгдэл ачааллаж байна ..