Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд аймгийн ИТХ хамтран ажиллана.

2015-04-06 10:47


        Аймгийн ИТХ-ын дарга  А.Дэлгэржаргалын  өгсөн ажлын  үүрэг чиглэлийн дагуу  аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Очир, Р.Лхагвадорж, Л.Батжаргал, С.Балдандорж нарыг   аймгийн  нутаг, дэвсгэрт хур тунадас нэмэгдүүлж, ган цөлжилтийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах  зорилгоор цаг агаарт  зориудаар нөлөөлж  ажиллах аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны  ажилд нь  хяналт тавин,  шалган туслах,  улмаар уг байгууллагатай хамтран ажиллахаар болсон бөгөөд ажлын хэсэг 2015 оны 04 сарын 03-ны өдөр хуралдлаа.

       Хуралдаанд аймгийн  ИТХ-ын Төлөөлөгч Л.Очир, Л.Батжаргал, ИТХТ-ийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Болормаа, Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга Н.Алтантуяа,  инженер Т.Дэлгэрмаа,  ИТХТ-ийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Амарзаяа нар оролцсон бөгөөд дараах саналуудыг гаргалаа.
1.    Өнгөрсөн жил гантай байсан сум, багийн судалгааг гаргаж авах
2.    Гаргасан судалгаандаа тулгуурлан цаг агаарт хэрхэн хаанаас нөлөөлөх талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ажиллах.
3.    Сумдын дарга нартай ажил төрлийн шугамаар ярилцаж сумын хөгжлийн сангаас цаг агаарт зориудаар нөлөөлөхөд хөрөнгө гаргах асуудлыг шийдвэрлүүлж ажиллах хэрэгтэй юм. Манай аймаг МАА-ын гол бааз суурь  эдийн засагтай  аймаг учраас  сум орон нутгийн удирдлагууд үүнд ач холбогдол өгч ажиллах нь зүйтэй.
4.    Цаг  агаарт зориудаар нөлөөлж  ажиллах экспедицийн үйл ажиллагааны зардалд   олон хоногоор хээр  ажиллаж  байгаа тохиолдолд  нь  (сум орон нутаг, Аж ахуйн нэгж, иргэд, малчдад  хандах)  өөрийн зүгээс хоол, хүнсний материал  гаргахад миний хувьд  бэлэн байгаа. Ялангуяа  мянгат  малчид бол энэ асуудлыг  дэмжиж ажиллана гэж бодож байна.
5.    Энэ ажлын талаар иргэд малчдад зөв ойлголт өгч ажиллах нь чухал мөн дараа жилийн түлшээ нөөцлөх асуудалд  Ус цаг уур орчны шинжилгээний газар анхаарч ажиллах.
6.    Байгаа хэдэн газрын генератор зөв ашиглаж ажиллах.
7.    Аймгийн ХХАА газар, малчидтай хамтран   цаг агаарт зориудаар нөлөөлөх зарим  үйл ажиллагааны зардлыг гаргах асуудлыг судлах.
8.    Материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүддээ зуны улиралд  цаг агаарын мэдээллийг  өгч  уялдаа холбоотой ажиллах.
9.    Ховд аймгийн  Бумбат, Чандмана хайрханд газрын генератор байрлуулахыг санал болгон зүүн өмнөдөөс орж  ирэх үүлэнд манай аймаг нөлөөлж Хасагт хайрханд газрын генератор байрлуулж ажиллана гэсэн  саналыг   аймгийн удирдлагууд Ховд аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагад хүргүүлэх.
10.     Ногоон-Алт  -бэлчээрийн менежмент  хөтөлбөр төсөлтэй хамтарч ажиллах.

       Мөн 4-5-р сард долоо хоног бүрийн  баасан гаригт 15 цагаас  ажлын хэсгийнхэн  уулзаж ажлын үр дүн, хийгдэх ажлаа ярилцаж ажиллахаар тогтов.

        Ажлын хэсэг нэгээс хоёр удаа   хур тунадас орох нөхцөл бүрдэх үед газрын генератор ажиллуулахыг  газар дээр нь очиж танилцаж ажиллана

      2015 оны 04 сарын10-нд аймгийн ХХААГ-ын  дарга, Ногоон –Алт “ хөтөлбөрийн зохицуулагч нартай  хамтарч  ажлаа уялдуулан ажиллахаар тогтов.

       Өнгөрсөн жил гантай байсан сум, багийн судалгааг гарган ирж танилцаж тухайн нутаг   дэвсгэрт хур тунадас оруулахаар тогтлоо.




Сэтгэгдэл ачааллаж байна ..