Иргэдээ сонсох аян

2019-06-28 09:42

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар Иргэдээ сонсох аяны хүрээнд Тонхил, Дарив, Хөхморьт сумдад ажиллаж байна. ИТХ-ын дарга Л.Батжаргал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол шийдвэр, дэд хөтөлбөр, ажлын тайланг танилцуулж, иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох албаны хүмүүст уламжлахаа хэллээ. Тонхил сумын Сутайн Бор клуб, улсын төсвийн хөрөнгө  оруулалтаар спорт авралтын хана, арьс боловсруулах үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Мөн сумдын ахмадын хороонд Төрөлх-Алтай төрийн бус байгууллагаас иж бүрэн компьютерыг бэлэглэлээ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..