ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Мижид жанжны хөшөө дурсгал төрөлх нутагт нь сүндэрлэв

2014-06-17

Мижид жанжин хэмээн монголын ард түмэнд алдаршин үлдсэн түүхэн хүний гантиг чулуун хөшөө дурсгал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд сүндэрлэлээ.


Монгол Улсад жанжин цолтой зургаан хүн байдгийн нэг нь Морьт отрядын жанжин, Дундговь, Хэнтий аймгийн дарга, Дотоод яамны орлогч сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан Ч.Мижид бөгөөд тэрээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул юм.

 Ч. Мижид жанжны зээ охин Н.Нинжбадгар, түүний нөхөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар энэхүү хөшөө дурсгалыг төрөлх нутагт нь ийнхүү бүтээн босгож байгаа бөгөөд тэд 2007 онд мөн Мижид жанжны гэр музейг байгуулж байжээ.
Хөшөө дурсгалын нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Содном, аймгийн Засаг дарга С.Сүхбаатар, сумын Засаг дарга Б.Лхагвамандал нар болон Эрдэнэдалай сумын ард иргэд оролцож, хөшөө дурсгалд хүндэтгэл илэрхийлсэн байна.
Дундговь аймаг байгуулагдахад удирдаж явсан анхны дарга учраас Мижид жанжныг алдаршуулах үйлсэд аймаг, сум орон нутаг дэмжин ажиллах нь зүйтэй хэмээн аймгийн Засаг дарга С.Сүхбаатар хэлж, Мижид жанжны гэр музейг засч тохижуулахад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал музейн үзмэрийг баяжуулж хөгжүүлэхэд анхаарахаа илэрхийлжээ.
Хөшөө дурсгалын нээх үеэр тус суманд аж төрж байгаа ахмад дайчин О.Осоржинд Батлан хамгаалах яамны Ахмад дайчин цол тэмдэг, ахмад дайчин Э. Ичинхоролд Эх орны төлөө 1 дүгээр зэргийн хүндэт тэмдэгийг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай гардуулсан бол Рашаант багийн малчин н.Хад өөрийн багаас төрсөн түүхэн гавъяат хүний хөшөө дурсгалыг бүтээн босгосонд талархал илэрхийлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хурдан угшлын морь бэлэглэсэн байна.