ИТХ-ын нэрэмжит өдөрлөг болж өнгөрлөө.

2015-11-16 16:14

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит өдөрлөг Дарив, Тонхил сумдад зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгөөр аймгийн ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, гаргасан тогтоол шийдвэр, биелэлтийг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн Дарив, Тонхил сумдын иргэдийн хооронд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд 3-р байрыг Дарив сумын Соёлын төвийн хамт олны баг тамирчид, 2-р  байрыг Тонхил сумын Panda баг, 1-р байрыг Тонхил сумын Шанд баг тус тус эзэлсэн байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..