"Аймгийн сайн малчид, тэргүүний тариаланч, хадланч эмэгтэйчүүд"-ийн зөвлөгөөн болж байна.

2016-06-01 14:50

          Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор аймгийн сайн малчин, тариаланч, хадланчийн хөдөлмөрийг гэр бүлийн хамтын хөдөлмөр гэж үнэлэхээр болсон бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хуралдаж  "Аймгийн Тэргүүний тариаланч хамт олон, хадланч, тариаланч" шалгаруулах журамд өөрчлөлт оруулсаны дагуу "Аймгийн сайн малчид, тэргүүний тариаланч, хадланч эмэгтэйчүүд"-ийн зөвлөгөөн, сургалт зохион байгуулагдаж байна.
          Тус зөвлөгөөн өнөөдөр  өглөө 09.00 цагт Ардын Дуу Бүжгийн Алтай чуулгад эхэлсэн бөгөөд зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлэв. 
         Зөвлөгөөний үеэр "Аймгийн сайн малчин", Аймгийн тэргүүний тариаланч"-ийн цол тэмдгийг 18 сумын малчин, тариаланч эмэгтэйчүүдэд гардуулан өгөх ёслолын ажиллагаа болсон бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа, аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг, аймгийн ЗДТГ-ын дарга М.Эрдэнэбилэг, Хууль зүйн хэлтсийн дарга А.Баасандаш, Ногоон алт төслийн зохицуулагч Ч.Цэцэгмаа нар гардуулан өглөө.
              Зөвлөгөөн 19.00 цаг хүртэл тусгай хөтөлбөрөөр үргэлжилнэ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..