АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 11 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-08-25 12:33

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 8 дүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Ж.Ганбат, Б.Баян-Эрдэнэ, Б.Нандинцэцэг, Ш.Дагва,  А.Пүрэвсүрэн, С.Сүхбаатар нар хүрэлцэн ирж ирц 63,6% байв.

1.  Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн, төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч                  Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах      комисс томилох тухай

2.  “Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн журам”-ыг шинэчлэн батлах тухай

3.  Бичил уурхайн үйл ажиллагаа явуулах газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай

4.  Орон сууцны алба, Зураг төсвийн товчоог татан буулгах тухай

5.  2017 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны            явцын тайлан
6.  Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай зэрэг 6 асуудлуудыг хэлэлцэв. 
Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Санхүү, Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ, Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан болон бусад албаны хүмүүс байлцлаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..