ШАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

2018-09-20 12:41

УИХ, НҮБХХ, ШХА-аас зарласан “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” 2018 оны тэтгэлэгт хөтөлбөрт тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хурлын хяналт – Олон нийтийн аудит” төсөл шалгарсан.

 Тэтгэлгийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албатай 2018 оны 08 сарын 07-08-ны өдрүүдэд аймгийн төвд “Хурлын байгууллагыг чадавхжуулах сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд сумын Хурлын дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн 3 гишүүн, олон нийтийн аудитын албаны 3 гишүүн нийтдээ 21 хүн хамрагдсан байна.

 “Хурлын хяналт-Олон нийтийн аудит” чадавхжуулах сургалтын үр дүнд Хурлын хороод, Хурлаас байгуулагдсан “Олон нийтийн аудитын алба”, түр хороо, ажлын хэсгүүд маань төсвийн санхүүгийн хяналт шалгалт хийх тодорхой мэдлэг, туршлагатай болж, хяналт шалгалтын аргачлал, зөвлөмж, албан шаардлага боловсруулах чадвартай боллоо.


мэдээлллийг бэлтгэсэн:

Шарга сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Н.Нарантуяа



Сэтгэгдэл ачааллаж байна ..