АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Т.ГАНЗОРИГ ЕСӨНБУЛАГ СУМЫН ЕБС-УУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2016-09-12 10:07

      Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа. 
         Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн бага анги болон цэцэрлэгийн сургалтын менежер Б.Гандулам тус сургуулийн үйл ажиллагааг танилцуулж, зарим анги танхим, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, харилцан ярилцлаа.
     Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай III сургуулийн захирал М.Нохойхүү болон сургалтын менежерүүдтэй боловсролын салбарт болон тус сургуульд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Тус сургуулийн "в" хэсэг буюу спорт, урлдагийн танхимын дээврийн ажил удаашралтай байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Есөнбулаг сумын удирдлагуудад газар дээр нь үүрэг чиглэл өгч ажиллалаа.
         Мөн тус сургуулийн багш ажилчидтай уулзаж цаг үеийн болон сургууль, багш, боловсролын системийн зарим тулгамдсан асуудлаар харилцан санал солилцов.

  

                                               


Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль

Есөнбулаг сумын III сургууль


Сэтгэгдэл ачааллаж байна ..