“АМЬДРАХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ”- ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БАГШ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ БАРУУН БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2016-12-15 16:52

Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд баруун бүсийн Насан туршийн боловсролын төвүүдийг түшиглэн байгуулагдсан “Амьдрах ухааны боловсролын танхим”-ын үйл ажиллагааг сайуруулах, багш нарыг чадавхижуулах, туршлага солилцох уулзалт семинар 2016 оны 12-р сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа. 
Тус сургалтад Насан туршийн боловсролын Үндэсний төв, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгуудын насан туршийн боловсролын төвийн төлөөлөл 30 гаруй хүн оролцлоо.

Сургалтын нээлтэнд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Боловсрол соёл урлагийн газрын дарга Ч.Батмөнх, Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Цагаанбаатар нар оролцож төслийн үйл ажиллагаанд байгуулагдсан танхим болон орон нутагт зохион байгуулагдсан сургалт сурталчилгааг онцлон ажлын үр дүнг тайлагнаж цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..