ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН 2 ДАХЬ ШАТНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2018-04-04

       Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан.
       "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёр дахь шатанд 18-39 насны иргэд болон 2017 онд шинжилгээнд хамрагдаж чадаагүй 40-65 насны ЭМД-аа төлөөгүй 6790 иргэдийг элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулна.

        Хөтөлбөрийн нээлтэд өрхийн эрүүл мэндийн төвүүд, ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд, НЭ-ийн тасгийн эмч нар оролцож иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.