ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2018-02-23

        Үр дүнгийн гэрээнд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж тусгалаа.
        Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”-ын дагуу 2018 оны жилийн эцэст гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийн гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр сумдын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх юм.
       Мөн 2017 оны ажлаараа аймагтаа 1-р байр эзэлсэн Бөхмөрөн сум, 2-р байр эзэлсэн Завхан сум, 3-р байр эзэлсэн Өмнөговь сумын засаг дарга нарт батламж гардууллаа.