ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын даргын мэндчилгээ

2016-07-21 11:33

           Алтай нутгийн зон олон та бүхэндээ аймгийн ИТХ,  Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар итгэл хүлээлгэсэн иргэд, сонгогчид та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж Алтай нутгаа хөгжүүлэхийн төлөө оюун бодлоо дайчлан, төрийн залгамж чанарыг  хадгалан үргэлжлүүлэх  бодлогыг баримтлан ажиллахаа илэрхийлж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийн эрх барих байгууллагын хувьд бодлогыг оновчтой тодорхойлж, төлөвлөлт, хяналт, хариуцлагыг бүх шатанд сайжруулан ард, иргэдийн амьдралд үр нөлөөгөө өгсөн олон шийдвэрийг гаргаж, ажил хэрэг болгох зорилготой байна.

Энэ бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлэхийн төлөө санал санаачилгатай ажиллаж, орон нутагт бүтээн байгуулалтын их ажлуудыг өрнүүлж хөгжил дэвшилд ахиц гарсан он жилүүд болно гэдэгт итгэж байна.

 Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам, Баруун бүсийн даншиг наадмын мэнд дэвшүүлж, та бүхэндээ сайхан наадаж бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

                                                                  АЙМГИЙН ИТХ-ЫН

ДАРГА                                      Т.ГАНЗОРИГ


2016-07-21 11:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд